Ашиглалтын нөхцөлүүд

Энэ вэбсайтыг Seiko Epson Corporation хэрэглэж, дэмжиж ажиллуулдаг. Энэ вэбсайтыг ашиглавал доор заасан нөхцөлүүдийг дагана. Үргэлжлүүлэхийн өмнө ашиглалтын нөхцөлүүдийг анхааралтай уншиж ойлгоно уу.

Зохиогчийн эрхийн мэдээлэл

Энэ вэбсайт дээрх материалуудын зохиогчийн эрх Seiko Epson Corporation болон бусад гуравдагч талуудад хамаарна. Энд байгаа материалуудыг Seiko Epson Corporation болон зохиогчийн эрх эзэмшигчийн урьдчилсан бичгийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг хэлбэрээр бүхлээр нь болон хэсэгчлэн хуулах, өөрчлөх, түгээх, нийтлэх, татаж авах, байршуулах, нийтлэх, дамжуулах боломжгүй.

Худалдааны тэмдэг

Энэ вэбсайт дээр харуулж ашигласан худалдааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, логоны тэмдэгүүд нь Seiko Epson Corporation эсвэл гуравдагч талын бүртгэлтэй болон бүртгэлгүй худалдааны тэмдэгт мөн.
Seiko Epson Corporation болон Epson логог Seiko Epson Corporation-ы урьдчилсан бичгийн зөвшөөрөлгүйгээр энэ вэбсайт дээрх материалуудыг түгээхтэй холбоотой сурталчилгаанд ямар нэг хэлбэрээр ашиглаж болохгүй.

Баталгаат хугацаа ба үүрэг хариуцлагын хязгаарлалт

Seiko Epson Corporation нь энэ вэбсайт дээрх аливаа агуулга, материал болон мэдээлэл тухайлбал программ хангамж, бичиг баримтууд, эсвэл Асуулт хариултын үнэн зөв, бүрэн бүтэнд байдалд ямар нэг байдлаар баталгаа өгөхгүй.
Ямар ч тохиолдолд Seiko Epson Corporation энэ вэбсайтанд агуулагдсан аливаа мэдээллийн алдаанд ямар нэг хариуцлага хүлээхгүй. Seiko Epson Corporation энэ вэбсайт дээрх мэдээлэл эсвэл материалыг ашигласнаас үүдэн танд учирсан аливаа гэмтэл, хохиролд хариуцлага хүлээхгүй. Энэ вэбсайт дээрх бүх материал болон мэдээллийг мэдэгдэхгүйгээр өөрчилж болно.

Энэ вэбсайттай холбоотой болон энэ вэбсайтаас холбоосоор авсан Seiko Epson Corporation-д үл хамаарах гуравдагч талын вэбсайтуудын агуулгыг холбогдох компаниудын хариуцлагаар зохицуулах ба Seiko Epson Corporation зохицуулахгүй.
Тус тусын холбосон вэбсайтуудад нийтлэгдсэн ашиглалтын нөхцөлүүдийн дагуу холбосон вэбсайтуудыг ашиглана уу. Компани холбосон вэбсайтуудын агуулга болон тэднийг ашигласнаас үүдсэн аливаа гарз хохиролд хариуцлага хүлээхгүй.

Хориотой үйл ажиллагаа

Энэ вэбсайтыг ашиглах үед дараах үйл ажиллагааг хориглоно.

Санал болгох вэб хөтчүүд

Бид вэб хөтчийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашиглахыг зөвлөж байна.

Вэб хөтчийн тохиргооноос JavaScript болон загварын хуудсыг идэвхэжүүлж энэ вэбсайтыг зөвөөр харна уу.

Күүки байршуулах

Энэ вэбсайтаар таныг зочлох үед энэ вэбсайт таны компьютер дээр "күүки" (манай вэбсайтанд таны компьютер хандахад таних цогц код) байршуулна. Энэ күүки дараа дараагийн зочлолтуудад зохих орон нутгийн хэл дээрх вэбсайт руу чиглүүлэх ба аливаа хувийн, тухайн хүнийг таних мэдээллийг агуулдаггүй.

Зохицуулах хууль ба эрх зүй

Энд байгаа нөхцөлүүдийг Японы хуулиар зохицуулж, тайлбарлана.
Та болон Epson-ы хооронд үүссэн маргаанаар талууд Токиогийн Дүүргийн (Товчлол) Шүүхийн тусгай шүүхэд хандах ёстой.

Хувийн мэдээллийг хамгаалах・Хандах мэдээлэл авах

Энэ вэбсайт Google Analytics ашиглаж, энэ вэбсайтыг шинжилж, сайжруулахад тусалдаг. Google Analytics "күүкинүүд" ашиглаж, үл таних хэлбэрээр стандарт интернетийн бүртгэлийн мэдээлэл болон зочны зан байдлын мэдээллийг цуглуулдаг. Та Күүкиний зөвшөөрлийг үгүйсгэхийн тулд Күүкиг хүлээн авахын өмнө вэб хөтчөө тохируулж эсвэл Күүкиг блоклож анхааруулга гаргаж болно. Үүнийг хийсэн тохиолдолд Сайтын тодорхой хэсэгт та хандах боломжгүй болно. Бүртгэлд хандах нь Google LLCн нууцлалын бодлогын нэг хэсэг учраас Сайтыг ашиглахын өмнө унших нь зүйтэй.

Google Analytics бол Google LLC-ийн худалдааны тэмдэг юм.

Холбогдох мэдээлэл