Вэбсайт дээрх хувийн мэдээллийн зохицуулалт

(Нууцлалын мэдэгдэл)
2024, 3-р сарын 27
Seiko Epson Corporation

16 хүртэлх насны бүх хүнд зориулсан:

Энэхүү хуудсыг аав, ээж, эцэг эх, асран хамгаалагчийн хамт үзнэ үү.

Энэхүү хуудас нь Seiko Epson Corporation (үүнээс цааш "компани" гэх)-н удирдаж ажиллуулдаг дараах вэбсайтын (үүнээс цааш "вэбсайт" гэх) талаар мэдээллийг хүргэх болно.

Вэбсайтын үзэлтийн түүхийг хэрхэн зохицуулдаг талаар тайлбарлах болно (Нууцлалын мэдэгдэл). Энэхүү вэбсайтыг Японд удирдан ажиллуулж байна.

Бид энэхүү вэбсайтад зочилогсдын ямар ч хувийн мэдээллийг (хувь хүнийг танихад ашиглаж болох мэдээлэл) цуглуулдаггүйг анхаарна уу.

1. Энэхүү нууцлалын мэдэгдлийн хамрах хүрээ

1-1. Хамрах хүрээ

Нууцлалын мэдэгдэл (үүнээс цааш "мэдэгдэл" гэх) нь таны вэбсайтын үзэлтийн түүхийг (таны үзэлтийн төлөв байдал, таны төхөөрөмжийн талаарх мэдээлэл зэрэг) хамрана.

1-2. Тусгайлан анхаарах шаардлагатай зүйлсийн давуу эрх

Хэрэв энэхүү вэбсайт доторх сайт нь энэ мэдэгдлээс зөрсөн бодлого, чухал зүйлсийг мэдээллэсэн бол, тухайн нөхцөл нь давуу эрхтэй байна.

2. Энэхүү вэбсайтад хандах үед мэдээллийг авах болон ашиглалтын зориулалт

Энэхүү вэбсайт нь Google LLC.-н Google Analytics ашиглаж дараах мэдээллийг олж авдаг.

Баруун тал дахь URL (https://policies.google.com/privacy) руу хандаж, Google LLC. датаг хэрхэн ашигладаг талаарх мэдээллийг лавлана уу.

Google Analytics нь таны вэбсайтыг хэрэн ашигладаг талаарх мэдээллийг бүртгэхийн тулд анхдагч этгээдийн күки ашигладаг.

Google Analytics-г ашиглахгүй гэж сонгох талаарх мэдээллийг энэ хуудаснаас лавлаарай.
https://tools.google.com/dlpage/gaoptout/

Хэрэв та күкиг таны ашиглалтыг мөрдөх, мэдээлэл авахаас сэргийлэхийг хүсвэл, 3-р хэсэг, "Күкинээс татгалзах"-ыг үзнэ үү.

3. Күкинээс татгалзах

Ихэнх вэб хөтөч автоматаар күкиг зөвшөөрдөг. Таны төхөөрөмж дээрх күки нь устгах эсвэл хугацаа нь дуусах хүртэл таны төхөөрөмжид байсаар байх боловч вэб хөтчийнхөө тохиргоог өөрчлөх замаар идэвхгүй болгох боломжтой. Гэвч, хэрэв та күкиг унтраавал энэхүү вэбсайтын зарим функцыг ашиглах боломжгүй болох, эсвэл зарим хуудас зөв харагдахгүй байх зэрэг асуудалтай тулгарч магадгүй гэдгийг анхаарна уу.

Күкиний тохиргоогоо хэрхэн өөрчлөх талаарх мэдээллийг вэб хөтчийнхөө гарын авлагаас лавлаарай.

4. Вэбсайтаас гарсан линкийг зохицуулах

Энэхүү мэдэгдэл нь вэбсайтаас линк хийсэн бусад вэбсайтад хамаарахгүй. Тэдгээр вэбсайт нь хувийн мэдээллийг хэрхэн зохицуулдаг талаар тухайн вэбсайтаас нь лавлаарай.

5. Энэхүү мэдэгдлийн талаарх лавлагаа

Энэхүү мэдэгдлийн талаарх лавлагаа, гомдлыг та бидэнтэй дараах имэйл хаягаар холбогдох боломжтой.

* Бид энэхүү вэбсайт, бүтээгдхүүний ашиглалт, асуудлуудын талаар лавлагаанд хариулах боломжгүй учраас, тухайн лавлагааг бүтээгдэхүүн тус бүрийн холбогдох мэдээллээс лавлаарай.

Хэрэв таны лавлагаанд хувийн мэдээлэл орсон бол бид түүнийг зөвхөн таны лавлагаанд хариулахын тулд ашиглах ба бусад ямар ч зорилгоор ашиглахгүй.

6. Хууль журамд нийцэх байдал болон нууцлалын мэдэгдлийн засвар

Бид хувийн мэдээллийг Японы хувийн мэдээлэл хамгаалах хуулийн дагуу удирдаж ашигладаг. Бид нууцлалын мэдэгдлийг хууль журмуудын өөрчлөлтөд нийцүүлэн, хувийн мэдээллийг хамгаалахын тулд болон бусад шалтгаанаар үе үе засварлаж магадгүй байдаг; тиймээс нууцлалын мэдэгдлийг тогтмол хугацаанд шалгаж байхыг зөвлөж байна. Аливаа бүх өөрчлөлтүүд энэхүү вэбсайтад нийтлэгдэх болно.

Энэхүү мэдэгдэл нь энэхүү вэбсайт дээр нийтлэгдсэн огнооны өдрөөс хүчинттэй.

7. Засварын түүх

Үүсгэсэн: 2024, 3-р сарын 27