Тохируулгыг хэрхэн хийхийг хүсэж байна вэ?

  • Шууд холбогдох (Wi-Fi Direct)

Энэ бол таныг утасгүй рүүтэрийг гэртээ юмуу оффистоо хэрэглэхгүй үед ашиглах холболтын арга юм. Принтер болон ухаалаг төхөөрөмж шууд холбогдоно. Та найм хүртэл ухаалаг төхөөрөмжийг холбож болно. Wi-Fi Direct нь Интернэттэй холбогддоггүй дотоод сүлжээ учраас та Интернэт ашиглагад үйлчилгээнүүдийг ашиглахгүй. Тухайн принтерийг ашиглаж байхдаа та холбож болно. Энэ аргаар таны ухаалаг төхөөрөмжид зориулсан Wi-Fi Direct тохиргоог хийнэ.

  • Та гар утасныхаа Wi-Fi тохиргоог хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа үед

Хөдөлгөөнт төхөөрөмжийн Wi-Fi тохиргооны дэлгэцийг үзүүлж, холбогдохыг хүссэн сүлжээгээ сонгоод нууц үгээ оруулна уу.

  • iPhone юмуу iPad (iOS төхөөрөмж) ашиглаж байх үедээ

Wi-Fi дэлгэцийг харуулахын тулд [Тохиргоо] - [Wi-Fi]-г сонго.
Wi-Fi асаагаад сүлжээний жагсаалтаас холбогдохыг хүссэн сүлжээгээ товш. Нууц үг оруулах хэсэгт нууц үгээ оруулаад дараа нь [Нэгдэх] дээр товш.

  • Андройд төхөөрөмж хэрэглэж байхдаа

Wi-Fi дэлгэцийг харуулахын тулд [Тохиргоо] - [Wi-Fi]-г сонго.
Wi-Fi асаагаад сүлжээний жагсаалтаас холбогдохыг хүссэн сүлжээгээ товш. Сүлжээний нууц үгийг оруулаад, дараа нь [Холбох] дээр товш.