Энэхүү вэбсайт ("вэбсайт" буюу "Сайт") вэбсайтыг Seiko Epson Corporation ("Epson") удирдаж, засвар үйлчилгээгээр хангадаг. Та энэхүү вэбсайтыг ашигласнаар доор дурьдсан ("Ашиглалтын нөхцлүүдийн") нөхцөлүүдийг дагах шаардлагатай. Үргэлжлүүлэхийн өмнө ашиглалтын нөхцөлүүдийг анхааралтай уншиж ойлгоно уу.
ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ВЭБСАЙТЫГ АВСТРАЛИД АШИГЛАЖ БАЙГАА БОЛ ЭНЭ БАРИМТЫН 8-13 ХЭСЭГ ТАНД БАС ХАМААРАЛТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ. 9 БОЛОН 11-Р ХЭСЭГТ ЭДГЭЭР ХЭСГҮҮД ХЭЗЭЭ ҮЙЛЧЛЭХИЙГ ТАЙЛБАРЛАНА. 8-13-Р ХЭСГҮҮДЭД ХУУЛИАС ХАСАХ БОЛОМЖГҮЙ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ХУУЛЬ ЁСНЫ ХАМГААЛАЛТУУДЫГ ТОДОРХОЙЛСОН. ЗААСАН ТОХИОЛДОЛД, ЭНЭХҮҮ АШИГЛАЛТЫН НӨХЦЛИЙН БУСАД НӨХЦӨЛ НЬ 8-13 ХЭСГҮҮДИЙГ ДАГАЖ МӨРДӨНӨ.
Энэхүү вэбсайтад бэлтгэсэн материалын оюуны өмч нь Seiko Epson Corporation буюу бусад гуравдагч этгээдийн өмч болно. Энд байгаа материалуудыг Seiko Epson Corporation болон зохиогчийн эрх эзэмшигчийн урьдчилсан бичгийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг хэлбэрээр бүхлээр нь болон хэсэгчлэн хуулах, өөрчлөх, түгээх, нийтлэх, татаж авах, байршуулах, нийтлэх, дамжуулах боломжгүй.
General Notice: Other product names used herein are for identification purposes only and may be trademarks of their respective owners. Epson disclaims any and all rights in those marks.
Сайтыг ашиглахад авсан хэрэглэгчдийн хувийн мэдээлэл нь компанийн тусгайлан тогтоосон "Нууцлалын бодлого"-н дагуу зохицуулагддаг.
[ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ВЭБСАЙТЫГ АВСТРАЛИД АШИГЛАЖ БАЙГАА БОЛ ДАРААХ 8-ӨӨС 13 ХҮРТЭЛХ ХЭСЭГ ТАНД МӨН НЭМЭЛТЭЭР ХАМААРАЛТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ]
Энэхүү ашиглалтын нөхцлийн 9 - 13 хэсгүүдийн хувьд Australian Consumer Law гэдэг нь Өрсөлдөөн, хэрэглэгчийн тогтоол 2010 (Cth)-ын Хавсралт 2-г хэлнэ.
Хэрэв хуулийн дагуу хасах, хязгаарлах, өөрчлөх боломжгүй бол Australian Consumer Law-н дагуу таны эдлэх буюу хамгаалуулах эрхийг хасах, хягаарлах, өөрчлөх тухай эдгээр Ашиглалтын нөхцөлийн ямар ч заалт хэрэгжихгүй.
Эдгээр ашиглалын нөхцөлд ямар ч эсрэг заалт байсан, хэрэв та Epson-оос хэрэглэгчийн хувиар бараа (нөөцлөх зорилгоор авсанаас бусад бараа), үйлчилгээ авсан бол Australian Consumer Law-н дагуу Ашиглалтын нөхцөлийн ямар ч заалтаар хасагдахгүй хууль ёсны баталгаатай ирнэ.
Хууль ёсны баталгаанд (хазгаарлалтгүйгээр) дараах зүйлс багтана:
Epson нь Australian Consumer Law-н дагуу хэрэглэгчийн баталгааг хангаж чадаагүй тохиолдолд, та Australian Consumer Law-д заасны дагуу хамгаалуулах арга хэмжээг авах эрхтэй. Үйлчилгээнд ноцтой доголдол гарсан үед та дараах эрхийг эдлэнэ:
Мөн та бараанд ноцтой доголдол гарсан бол буцаан олголт авах эсвэл солиулж авах эрхтэй.
Хэрэв бараа буюу үйлчилгээнд гарсан доголдол нь ноцтой биш бол, та доголдлыг зохистой хугацаанд залруулж авах эрхтэй. Хэрэв залруулж аваагүй бол, барааны буцаан олголт авах, үйлчилгээний гэрээг цуцлаж ашиглаагүй хэсэгтээ буцаан олголт авах эрхтэй.
Мөн та бараа үйлчилгээний доголдлоос үүдсэн аливаа бусад зохих хэмжээнд урьчдилан таамаглах боломжтой алдагдал, хохиролоо барагдуулах эрхтэй.
3.1-р хэсэг нь танд хамаарахгүй. Оронд нь дараах нөхцлүүд хэрэгжинэ:
AUSTRALIAN CONSUMER LAW-Н ДАГУУ ХАСАХ БОЛОМЖГҮЙ БАТАЛГААТ ХУГАЦАА, БАТАЛГАА, ЭРХ БУЮУ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЭНЭ ХЭСГИЙН АЛЬ Ч ЗААЛТ ХАСАХ, ХЯЗГААРЛАХ, ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ, Seiko Epson Corporation нь энэхүү вэбсайт дээрх аливаа контент, материал, эсвэл програм хангамж, баримт, түгээмэл асуулт хариулт зэрэг мэдээллийн үнэн зөв байдаг, бүрэн бүтэн байдлын талаар ямар ч төрлийн баталгаа гаргаагүй болно.
Хэрэв:
1. та хувь хүн бөгөөд Сайтыг үргэлж буюу ихэнхдээ хувийн, дотоодын эсвэл гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг; эсхүл
2. эдгээр ашиглалтын нөхцөл нь жижиг бизнесийн гэрээг (энэ нэр томъёо нь Australian Consumer Law-д үе үе тодорхойлогдсон байдаг учраас) бүрдүүлдэг бол,
12 - 13 хэсгүүд нь танд хамааралтай.
3.2-р хэсэг нь танд хамаарахгүй. Оронд нь дараах нөхцлүүд хэрэгжинэ:
9-р хэсэгт заасны дагуу, Seiko Epson Corporation нь ямар ч тохиолдолд энэхүү вэбсайтад агуулагдсан аливаа мэдээллийн алдаанд ямар нэг хариуцлага хүлээхгүй ба Epson буюу түүний ажилчид, албаны хүмүүс, гэрээт ажилчид эсвэл зуучлагч нарын алдаа, залилан, үл хайхралт, санаатай буруу үйлдлээс үүдсэнээс бусад тохиолдолд Seiko Epson Corporation нь энэхүү вэбсайт дээрх мэдээлэл буюу материалыг ашигласнаас үүдэлтэй танд учирсан аливаа ямар ч төрөл зүйлийн алдагдал, гэтмэл, хариуцлага, шийтгэл, торгууль, хураамж, зардал, төлбөр, өртөгт хариуцлага хүлээхгүй. Энэхүү вэбсайт дээрх бүх материал болон мэдээллүүд нь мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөх боломжгүй.
4.1-р хэсэг нь танд хамаарахгүй. Оронд нь дараах нөхцлүүд хэрэгжинэ:
Та энэхүү вэбсайтыг ашиглахтай холбоотой дараахийг хийх хориотой:
Сүүлд шинэчлэгдсэн: 2024