EPSON ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ

ХЭРЭГЛЭГЧИД ӨГӨХ МЭДЭГДЭЛ: УГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУУРИЛУУЛАХ ЮМУУ АШИГЛАХААС ЭНЭХҮҮ ГЭРЭЭГ АНХААРАЛТАЙ УНШИНА УУ.

ХЭРВЭЭ ТА АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД БАЙРЛАДАГ БОЛ ЭНЭХҮҮ БИЧИГ БАРИМТЫН 19-23-Р ЗҮЙЛ ХАМААРНА. 22-Р ХЭСЭГТ ТАНЫГ ШҮҮГЧ ЮМУУ ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ӨМНӨ ШҮҮХЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ТУСЛАМЖ ХҮСЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ, ТОДОРХОЙ МАРГААНААР ШҮҮХЭД ХАМТРАН ГОМДОЛ ГАРГАХ ЮМУУ АРБИТРЫН ШҮҮХЭД ХАНДАХ ТАНЫ ЭРХИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ АГУУЛДАГ. АРБИТРЫН БОЛОН ШҮҮХЭД ХАМТРАН ГОМДОЛ ГАРГАХААС ЧӨЛӨӨЛӨГДӨХИЙГ ХҮССЭН ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН 22.7-Р ХЭСГИЙН ДАГУУ “ОРОЛЦОХООС ТАТГАЛЗАХ” БОЛОМЖТОЙ.

ХЭРЭВ ТА ТУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АВСТРАЛИ УЛСАД ХУДАЛДАН АВСАН ТОХИОЛДОЛД ТАНД 24-36 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗААЛТУУД ҮЙЛЧЛЭХ БОЛНО. 25 БА 28 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЭДГЭЭР ХЭСГҮҮДИЙН ЗААЛТУУД НЬ ХЭЗЭЭ ХЭРХЭН ХАМААРАЛТАЙ БОЛОХЫГ ТУСГАЖ ӨГСӨН БОЛНО. 24-36 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ХУУЛИАР ХОРИГЛОХ БОЛОМЖГҮЙ ХУУЛЬ ЁСНЫ ХАМГААЛАЛТЫГ ТОДОРХОЙЛЖ ӨГСӨН БОЛНО. ТУСГАЙЛАН ЗААСАН ТОХИОЛДОЛД, ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ БУСАД НӨХЦЛҮҮД НЬ 24-36 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗААЛТУУДААР ЗОХИЦУУЛАГДАНА.

Энэхүү хууль ёсны гэрээг (“Гэрээ”) та (хувь хүн юмуу аж ахуйн нэгж, цаашид “та” гэх) болон Seiko Epson Corporation (ба түүний салбарууд, “Epson” гэх) хоёрын хооронд хавсаргасан программ хангамж, холбогдох баримт материалууд, фирмвар, шинэчлэлүүд (хамтад нь “Программ хангамж” гэх) хийх зорилгоор байгуулав. Энэ программ хангамжийг Epson болон түүний нийлүүлэгчид зөвхөн Epson брэндийн компьютерийн хоёрдахь бүтээгдэхүүнд (“Epson Техник хангамж” гэх) ашиглах зорилгоор нийлүүлдэг. ЭНЭХҮҮ ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ СУУЛГАХ, ХУУЛБАРЛАХ ЮМУУ АШИГЛАХ ҮЕД, ТА 17-р хэсэгт заасан EPSON ХУВИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО ЗЭРЭГ ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ХЯНАН ЗӨВШӨӨРӨХ ШААРДЛАГАТАЙ. Хэрвээ та зөвшөөрвөл доорх Зөвшөөрөх товчлуур байвал (“ЗӨВШӨӨРӨХ”, “ЗА” юмуу ижил төрлийн гэрээний төлөөлөлr) дээр нь дар. Хэрвээ та уг нөхцлийг зөвшөөрөхгүй бол, Зөвшөөрөхгүй (“ГАРАХ”, “Цуцлах” юмуу бусад хэлбэрийн үл зөвшөөрсөн хэлбэр) товчлуур байвал дараад савлагаа болон холбогдох материалуудын хамтаар Epson юмуу худалдан авсан газартах буцаан мөнгөө бүрэн буцаан аваарай.

1.Лиценз олгох.
28-р хэсэгт заасны дагуу (Энэ нь Австралийн Epson-оос бараа болон үйлчилгээ худалдан авах тохиолдолд үйлчлэх магадлалтай), Epson танд хязгааргүй, онцгой бус эрхийг энэ программ хангамжийг өөрийн хувийн болон бизнесийн дотоод хэрэгцээнд зориулан хатуу диск юмуу бусад компьютерийн санах төхөөрөмжид татан авч, суулгаад ашиглах, юмуу программ хангамжийн хэрэглээний хувьд (мөн цаашид “Программ хангамж” гэх), ухаалаг утас, таблет юмуу бусад хөдөлгөөнт төхөөрөмж (хамтад нь, “Төхөөрөмж” гэх) дээр, гэхдээ тухайн программ хангамжийг дараах зориулалтаар ашигласан байна (i) зөвхөн нэг байршилд (тухайлбал, гэрт юмуу ажлын газартаа), хөдөлгөөнт төхөөрөмжид ашигласан тохиолдолд, таны эзэмшдэг юмуу удирддаг төхөөрөмж дээо (ii) зөвхөн таны эзэмшдэг Epson техник хангамжтай холбоотой байна. Та энэхүү гэрээний дагуу тухайн программ хангамжийг ашиглаж байгаа эсэхийг нягтлан өөрийн сүлжээндээ холбогдсон Epson техник хангамжуудыг бусад хэрэглэгчдийг ашиглахыг зөвшөөрч болно. Тухайн хэрэглэгчдийн хэрэглээний улмаас үүссэн аливаа хариуцлагыг та хариуцаж Epson-д нөхөн олговор өгнө. Epson-ы техник хангамжийг ашиглахыгдэмжих зорилгоор шаардлагатай бол та уг программ хангамжийн хуулбарыг нөөцөлж авч болно.

2.Сайжруулал ба шинэчлэл.
28-р хэсэгт заасны дагуу (Энэ нь Австралийн Epson-оос бараа болон үйлчилгээ худалдан авах тохиолдолд үйлчлэх магадлалтай), хэрэв та уг программ хангамждаа зориулж Epson-оос сайжруулсан, шинэчилсэн, өөрчилсөн хувилбар юмуу нэмэлтийг авсан бол тухайн сайжруулсан, шинэчилсэн, өөрчилсөн хувилбар юмуу нэмэлтийг Программ хангамж гэдэг нэр томъёонд оруулж, энэхүү гэрээгээр зохицуулна. Epson танд уг программ хангамжийн ямар нэгэн шинэчлэлийг өгөх үүрэг хүлээхгүй (2-р хэсгийн доор заасанчлан) гэдгийг та зөвшөөрнө. Гэсэн хэдий боловч Epson тухай бүрд танд уг программ хангамжийн шинэчилсэн хувилбарыг өгч, уг программ хангамж Epson юмуу гуравдагч талын сервертэй автоматаар холбогдож уг пргорамм хангамжид согог засах, программын өөрчлөлт, шинэчлэлүүд, нэмэлтүүд, сайжруулсан функциуд, нэмэлт оролтууд, шинэ хувилбар зэрэг (хамтад нь, “Шинэчлэлүүд”) шинэчлэл байгаа эсэхийг шалгаж, (a) таны хувийн төхөөрөмж дээр ашиглаж байгаа программ хангамжийн хувилбарыг цахимаар автоматаар шинэчилэх юмуу (b) холбогдох шинэчилэлүүдийг гар аргаар татах сонголтыг таньд өгнө. Та EPSON Software Updater-ийг хэсэгчилэн суулгасан тохиолдолд, Epson-ыг уг программ хангамжид шинэчлэл байгаа эсэхийг шалгахыг хүсэхгүй бол та EPSON Software Updater-ийг устган энэ онцлогийг идэвхгүй болгож болно. Уг Программ хангамжийг суулгаж, Шинэчилэлийг автоматаар шалгахыг идэвхтэй болгосноор, шаардлагатай бол, та үүгээр Epson юмуу гуравдагч талын серверүүдээс шинэчлэл хүлээн авах болон автоматаар хүсэлт гаргахыг зөвшөөрснөөр эдгээр шинэчлэлүүдийг уг гэрээний нөхцлийн дагуу ашиглана.

3.Бусад эрх ба хязгаарлалтууд.
Та уг программ хангамжийг өөрчлөхгүй, шинэчлэн өөрчлөхгүй, орчуулахгүй гэдгийг зөвшөөрөхөөс гадна уг программ хангамжийн эх кодыг олох оролдлого хийх, дахин инженерчлэх, задлах, эмхэтгэлээс гаргах оролдлого хийхгүй гэдгийг зөвшөөрнө. Та уг программ хангамжийг гуравдагч талд түрээслэх, лизингдэх, түгээх, зээлэхийг хориглох бөгөөд уг программ хангамжийг орлого үүсгэх бүтээгдэхүүн үйлчилгээтэй нэгтгэхийг хориглоно. Гэсэн хэдий ч та хүлээн авагч энэхүү гэрээний нөхцөл, бүх хувь, шинэчлэлүүд, өмнөх хувилбарууд, Epson техник хангамжийг тухайн хувь хүн, аж ахуйн нэгжийг шилжүүлэх зэрэг тухайн программ хангамжийг шилжүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд уг программ хангамжийг ашиглах бүх эрхийг шилжүүлж болно. Энэ программ хангамжийг нэгж гэж лиценз олгосон бөгөөд түүний бүрэлдэхүүн хэсгийг өөр зорилгоор салгахгүй. Мөн, та уг программ хангамжийг интернет юмуу дээрх 1-р хэсэгт заасан бусад хүмүүс нэвтэрдэг нэг гадна байршил зэрэг нийтийн сүлжээгээр дамжуулан дундын орчинд тавихгүй.

4.Эзэмших эрх.
Уг программ хангамжийн эрх, эзэмших эрх, оюуны өмчийн эрх Epsoin, түүний лицензийг эзэмшигч болон нийлүүлэгчид эзэмшинэ. Энэ программ хангамж нь Америкийн Нэгдсэн Улсын Зохиогчийн Эрхийн тухай Хууль, Японы зохиогчийн эрхийн тухайн хууль, олон улсын зохиогчийн эрхийн гэрээ болон оюуны өмчийн тухай бусад хууль тогтоомж, гэрээгээр хамгаалагдсан болно. Энэхүү программ хангамжийг эзэмших эрхийг танд шилжүүлэхгүй ба энэхүү лицензийг уг программ хангамжийн эрхийн борлуулалт гэж тайлбарлахгүй. Та уг программ хангамжийн хуулбарын зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, бүртгэлтэй тэмдэг болон бусад өмчийн мэдэгдлийг устгахгүй, өөрчлөхгүй гэдгийг зөвшөөрнө. Epson болон түүний лиценз эзэмшигчид болон нийлүүлэгчид олгогдоогүй бүх эрхийг эдэлнэ. Энэ программ хангамж нь үндэсний болон олон улсын оюуны өмчийн хууль, конвенци, гэрээгээр хамгаалагдсан Epson болон түүний лиценз эзэмшигчид, нийлүүлэгчдэд хамаарах зураг, зураглал, дизайн ба фото зураг (“Материалууд” гэх), зэрэг зохиогчийн эрхийн материалыг агуулж магадгүй. Тодруулах зорилгоор, (1) Материалуудыг зөвхөн арилжааны бус зорилгоор ашиглана, (2) Материалуудыг зөвхөн программ хангамжийн зориулалтын дагуу засварлах, монтажлах, хуулбарлах, (3) та энэ материалуудыг зөвхөн хууль ёсны дагуу хувийн зорилгоор, ахуйн хэрэгцээнд, бусад хуулиар зөвшөөрсөн зорилгоор ашиглаж болно.

5.Нээлттэй эх ба бусад гуравдагч этгээдийн бүрэлдэхүүн хэсгүүд.
Дээрх лицензийг олгосон ч та уг программ хангамжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд нь тухайн лицензийн дагуу тусгай зөвшөөрөл авсан программ хангамжийн түгээлтийн нөхцөл болгож аль нэг лицензээр хязгаарлалгүй “Open Source Initiative” юмуу түүнтэй ихээхэн ижил төрлийн лицензээр батлагдсан “нээлттэй эх” хэмээгдэх программ хангамжийн лиценз зэргийг багтаасан гуравдагч талын лицензэд хамаарч болох ба дистрибютерийг тухайн программ хангамжийг эх кодын форматаар (тухайн гуравдагч талын бүрэлдэхүүн хэсгүүд, “Гуравдагч талын бүрэлдэхүүн хэсгүүд”) өгөхийг шаарддаг. Уг программ хангамжийн тодорхой хувилбарын гуравдагч талын бүрэлдэхүүн хэсгүүд болон холбогдох лицензийн нөхцлийн жагсаалтыг (шаардсаны дагуу) энэхүү гэрээний https://support.epson.net/terms/, төгсгөлд, холбогдох хэрэглэгчийн гарын авлага/CD юмуу таны Төхөөрөмж/Программ хангамж дээр харуулсан лицензийн мэдээлэлд заасан байна. Гуравдагч талын бүрэлдэхүүн хэсгүүдийг хамаарсан лицензийн хамрах хүрээнд тухайн лицензийн хугацааг уг гэрээний хугацаагаар тогтооно. Гуравдагч талын бүрэлдэхүүн хэсгүүдийг хамаарсан лицензийн хамрах хүрээнд гуравдагч талын бүрэлдэхүүн хэсгүүдийн хязгаарлалтын аль нэгийг хориглосон бол энэ хязгаарлалт нь зөвхөн тухайн Гуравдагч талын бүрэлдэхүүн хэсгүүдэд хамаарахгүй.

6.Программ хангамжийн олон хувилбарууд.
Та уг программ хангамжийг нэгээс олон хувилбараар (тухайлбал өөр үйлдлийн орчин, хоёр юмуу түүнээс олон хэлэнд орчуулсан хувилбар, Epson серверээс татаж авсан, CD-ROM дээр) хүлээн авах хэдий ч таны хүлээн авсан хуулбарын төрөл юмуу хувилбараас үл хамааран та дээрх 1-р хэсэгт зөвшөөрсөн лицензэд тохирох хэрэгсэл юмуу хувилбарыг ашиглаж болно.

7.Баталгааны мэдэгдэл ба шүүхээр хамгаалуулах эрх.
25-р хэсэгт заасны дагуу (Энэ нь Австралийн Epson-оос бараа болон үйлчилгээ худалдан авах тохиолдолд үйлчлэх магадлалтай), хэрэв та уг программ хангамжийг Epson юмуу дийлерээс хэрэгсэл байдлаар авсан бол Epson тухайн программ хангамжийг бичсэн хэрэгслийг танд хүргэснээс хойш 90 хоногийн хугацаанд хэвийн хэрэглээний нөхцөлд ур хийц болон материалын гэмтэлгүй гэсэн баталгаа өгнө. Хэрвээ тухайн хэрэгслийг Epson юмуу дийлерт буцаасан юмуу танд хүргэснээс хойш 90 хоногийн дотор буцаавал, хэрвээ уг хэрэгслийг буруу ашиглаагүй, эвдээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй, гэмтэлтэй төхөөрөмжид хэрэглээгүй бол Epson уг хэрэгслийг гэмтэлтэй гэж тодорхойлж таны Epson-д буцаасан программ хангамж, түүний бүх хувилбарыг буцааснаар тухайн хэрэгслийг танд Epson сольж өгнө. Уг программ хангамжийг ашиглах нь зөвхөн таны өөрийн эрсдэл гэдгийг та хүлээн зөвшөөрнө. НИЙЛҮҮЛЖ БАЙГАА ПРОГРАММ ХАНГАМЖ НЬ “ЯГ БАЙГААГААРАА” БӨГӨӨД ЯМАР НЭГЭН ТӨРЛИЙН БАТАЛГААГҮЙ ЮМ. EPSON БОЛОН ТҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭГЧИД ТАНЫГ УГ ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ АШИГЛАХДАА ГАРЧ БОЛОХ ҮР ДҮН БА ГҮЙЦЭТГЭЛД БАТАЛГАА ӨГӨХГҮЙ. Epson уг программ хангамжийн үйл ажиллагааг тасалдахгүй, алдаагүй, вирус болон бусад аюултай бүрэлдэхүүн юмуу эмзэг байдал, эсвэл уг программ хангамжийн ажиллагаа таны хэрэгцээг хангана гэсэн баталгаа өгөхгүй. Epson-ы цорын ганц онцгой хариуцлага болон баталгаа зөрчлөөс таны хамгаалагдах эрхийг уг программ хангамжийн хэрэгслийг солих Epson-ы сонголт юмуу уг программ хангамж болон Epson-ы техник хангамжийг буцааж мөнгөө буцааж авахаар хязгаарлагдана. Солих программ хангамжийг үндсэн баталгааны хугацаа буюу гуч (30) хоног, аль уртаар нь үлдсэн хугацаанд баталгаа олгоно. Дээрх хуулиар хамгаалуулах эрхээ эдлээгүй тохиолдолд баталгааг зөрчсөн Epson-ы бүрэн хариуцлагыг Epson-ы техник хангамжид төлсөн үнийг буцаан олгохоор хязгаарлана. Epson өөрийн хяналтаас шалтгаалаагүй гүйцэтгэлийн саатал юмуу үл гүйцэтгэлд хариуцлага хүлээхгүй. Осол аваар, дайралт, буруу хэрэглээнээс шалтгаалан энэ программ хангамжинд алдаа гарвал энэхүү хязгаарлагдмал баталгаа хүчингүй болно. ЗААСАН ХЯЗГААРЛАГДМАЛ БАТАЛГАА БА ШҮҮХЭЭР ХАМГААЛУУЛАХ ЭРХ НЬ ОНЦГОЙ БӨГӨӨД БУСАД ХҮН БҮХНИЙ ОРОНД АШИГЛАГДАНА. EPSON ЗӨРЧИЛГҮЙ, ЭРЭЛТТЭЙ БАЙДАЛ, ТОДОРХОЙ ЗОРИЛГОД ТОХИРУУЛАХ ЗЭРГЭЭР ҮЛ ХЯЗГААРЛАГДАХ ИЛЭРХИЙЛСЭН БА ДАЛД УТГАТАЙ БУСАД БҮХ БАТАЛГААГ ҮГҮЙСГЭНЭ. ГЭСЭН ХЭДИЙ БОЛОВЧ ЗАРИМ МУЖ ЮМУУ ХАРЪЯАЛАЛААС ДАЛД УТГАТАЙ БАТАЛГАА ОРУУЛАХГҮЙ ХЯЗГААРЛАХЫГ ТУХАЙН МУЖДАА ЗӨВШӨӨРӨХГҮЙ УЧРААС ДЭЭРХ ХЯЗГААРЛАЛТ ТАНД ХАМААРАХГҮЙ БАЙЖ БОЛНО.

8.Хариуцлагын хязгаарлалт.
25-р хэсэг эсхүл 28-р хэсэгт заасны дагуу (Энэ нь Австралийн Epson-оос бараа болон үйлчилгээ худалдан авах тохиолдолд үйлчлэх магадлалтай), ХОЛБОГДОХ ХУУЛИНД ЗААСАН ДЭЭД ХЭМЖЭЭГЭЭР, ЯМАР Ч ТОХИОЛДОЛД EPSON ЮМУУ ТҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭГЧИД ГЭРЭЭ, ИРГЭНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ (ТООМЖИРГҮЙ БАЙДЛЫГ ОРОЛЦУУЛААД), ХАТУУ ХАРИУЦЛАГА, БАТАЛГААНЫ ЗӨРЧИЛ, ГҮТГЭЛЭГ ЗЭРГЭЭС ЭСВЭЛ EPSON ЮМУУ ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЗОШГҮЙ ХОХИРЛЫН ТАЛААР ЗӨВЛӨСӨӨР АТАЛ УГ ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ХЭРЭГЛЭЭ ЮМУУ АШИГЛАЖ ЧАДААГҮЙН УЛМААС ҮҮССЭН, ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ УЛМААС ҮҮСЭН БИЗНЕСИЙН АШГИЙН АЛДАГДАЛ, БИЗНЕСИЙН СААТАЛ, БИЗНЕСИЙН МЭДЭЭЛЭЛ АЛДАХ, БУСАД МӨНГӨ САНХҮҮГИЙН АЛДАГДЛААХ ХЯЗГААРЛАЛГҮЙ ҮҮДЭН ГАРСАН АЛИВАА ШУУД БОЛОН ШУУД БУС, ТУСГАЙ, ГЭНЭТИЙН ЮМУУ ҮР ДАГАВАРААР ҮҮСЭХ ХОХИРОЛЫГ ХАРИУЦАХГҮЙ. ЗАРИМ МУЖ ТОДОРХОЙ ГҮЙЛГЭЭНД ХОХИРЛЫГ ХАСАХ ЮМУУ ХЯЗГААРЛАХЫГ ТУХАЙН МУЖДАА ЗӨВШӨӨРӨХГҮЙ УЧРААС ДЭЭРХ ХЯЗГААРЛАЛТ БА ХАСАЛТ ТАНД ХАМААРАХГҮЙ БАЙЖ БОЛНО.

9.АНУ-ын засгийн газраас уг программ хангамжийг авах.
Энэ хэсэг уг программ хангамжийг АНУ-ын засгийн газар (“Засгийн газар”) юмуу түүнд зориулан, үндсэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч (аль нэг шатлалд) аль нэг гэрээ, тэтгэлэг, хамтран ажиллах гэрээ, “бусад хэлэлцээр” (“OT”), засгийн газрын бусад үйл ажиллагаагаар худалдан авахад хамаарна. Уг программ хангамжийн хүргэлтийг зөвшөөрснөөр, засгийн газар, үндсэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч уг программ хангамжийг FAR хэсэг 12, FAR 27.405 дэд хэсгийн (b) юмуу DFARS 227.7202 дэд хэсгийн, өөр журамгүйгээр эсвэл FAR юмуу DFARS мэдээллийн эрхийн заалтын утгын дагуу “арилжааны” компьютерийн программ хангамж гэсэн шаардлагыг хангаж байгаа зөвшөөрч, уг программ хангамжийг засгийн газарт нийлүүлэхэд хамаарна. Үүний дагуу энэхүү гэрээний нөхцлийг уг программ хангамжийг засгийн газрын (ба үндсэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн) хэрэглээ ба мэдээлэл хуваалцахад дагаж мөрдөх бөгөөд уг программ хангамжийг засгийн газарт нийлүүлэхэд үйлдсэн гэрээ, тэтгэлэг, хамтран ажиллах гэрээ, бусад хэлэлцээрийн зөрчилтэй нөхцлийг хүчингүй болгон солино. Хэрвээ энэ программ хангамж засгийн газрын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй, хэрвээ энэ гэрээ Холбооны хуультай зөрчилдвөл, хэрвээ дээр заасан FAR ба DFARS заалтуудыг мөрдөөгүй бол засгийн уг программ хангамжийг ашиглалгүй Epson-д буцаахыг зөвшөөрнө.

10.Экспортын хязгаарлалт.
Та уг программ хангамжийг ачуулахгүй, шилжүүлэхгүй, Америкийн Нэгдсэн Улсын Экспортын Захиргааны тухай Акт юмуу бусап экспортын хууль тогтоомж, хязгаарлалтаар хориглосон байдлаар ашиглахгүй эсвэл аль нэг орон руу экспортлохгүй.

11. Гэрээний нэгдмэл байдал.
28-р хэсэгт заасны дагуу (Энэ нь Австралийн Epson-оос бараа болон үйлчилгээ худалдан авах тохиолдолд үйлчлэх магадлалтай), энэ гэрээ нь уг программ хангамжтай холбоотой талуудын хооронд байгуулсан нэгдмэл гэрээ бөгөөд уг программ хангамжтай холбоотой захиалгын хуудас, харилцаа, зар сурталчилгаа юмуу төлөөллийг орлоно.

12.Заавал биелүүлэх гэрээ, Эрх хүлээн авагч.
Энэхүү гэрээг талууд болон түүний залгамжлагчид, эрх шилжүүлэн авагчид, хууль ёсны төлөөлөгчид заавал биелүүлж, тэдний тусын тулд хэрэгжүүлнэ.

13.Тусгаар байдал; Нэмэлт өөрчлөлтүүд.
Энд заасан зүйл заалт нь шүүх эрх бүхий байгууллагаас хүчингүй юмуу хэрэгжих боломжгүй гэж үзсэн бол (Хэрвээ та АНУ-ад байрладаг бол 22.8 ба 22.9-р зүйл), түүний нөхцлийн дагуу хүчинтэй, хэрэгжих боломжтой уг гэрээний үлдсэн хэсгийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. 28-р хэсэгт заасны дагуу (Энэ нь Австралийн Epson-оос бараа болон үйлчилгээ худалдан авах тохиолдолд үйлчлэх магадлалтай), энэ гэрээг зөвхөн Epson-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр үйлдсэн гарын үсгээр нэмэлт өөрчлөлт оруулна.

14.Нөхөн олговор.
28-р хэсэгт заасны дагуу (Энэ нь Австралийн Epson-оос бараа болон үйлчилгээ худалдан авах тохиолдолд үйлчлэх магадлалтай), та (i) энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн юмуу (ii) уг программ хангамж юмуу Epson техник хангамжийн хэрэглээнээс үүссэн бүх алдагдал, хариуцлага, хохирол, зардал, өртөг (үүнд өмгөөлөгчийн зардал ороод) зэргээс Epson болон түүний захирлууд, ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, ажилчид, төлөөлөгчийг Epson-ы хүсэлтийн дагуу хамгаалж, нөхөн олговор төлж, хохиролгүй болгохоо та зөвшөөрнө. Хэрвээ Epson тухайн үйлдэл, нэхэмжлэлийг хамгаалах хүсэлт гаргасан бол Epson уг хамгаалалтанд өөрийн сонголтоор оролцох эрх эдэлнэ. Epson-оос урьдчилан бичгээр зөвшөөрөл аваагүй бол Epson-ы нөхөн олговор авах эрхтэй гуравдагч талын нэхэмжлэлийг та шийдэхгүй.

15.Гэрээг цуцлах.
28-р хэсэгт заасны дагуу (Энэ нь Австралийн Epson-оос бараа болон үйлчилгээ худалдан авах тохиолдолд үйлчлэх магадлалтай), Epson-ы бусад эрхийг хөндөлгүйгээр дээрх 1хэсэгт заасан таны лицензийн эрх болон 7-р хэсэгт заасан баталгааны эрхийг уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол автоматаар цуцална. Тухайн эрхийг цуцалснаар, та уг программ хангамж болон түүний бшх хуулбарыг даруй устгахыг та зөвшөөрнө.

16.Гэрээний эрх зүйн чадамж ба эрх мэдэл.
28-р хэсэгт заасны дагуу (Энэ нь Австралийн Epson-оос бараа болон үйлчилгээ худалдан авах тохиолдолд үйлчлэх магадлалтай), та өөрийн оршин суугаа муж юмуу харъяаллын хуулийн насанд хүрсэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэхүү гэрээг ажил олгогчтойгоо байгуулах зөвшөөрлийн дагуу уг гэрээг байгуулахад шаардлагатай бүх эрхийг эдэлнэ.

17.Хувийн нууцлал, Мэдээлэл боловсруулалт.
Энэ программ хангамж мэдээллийг таны төхөөрөмжөөс мөн төхөөрөмж рүү шилжүүлэхийн тулд интернеттэй холбогдох чадвартай байж болно. Жишээлбэл, хэрвээ та уг программ хангамжийг суулгасан бол уг программ хангамж загвар, серийн дугаар, улсын тодорхойлогч, хэлний код, үйлдлийн системийн мэдээлэл, Epson техник хангамжийн хэрэглээний мэдээлэл зэрэг таны Epson техник хангамжийн тухай мэдээллийг сурталчилгааны юмуу үйлчилгээний мэдээллийг таны төхөөрөмж рүү буцаан илгээдэг Epson-ы Интернет сайт руу илгээнэ. Программ хангамжаар дамжуулан мэдээлэл боловсруулах ажлыг холбогдох мэдээлэл хамгаалах тухай хууль болон https://global.epson.com/privacy/area_select_confirm_eula.html-д байрлах Epson-ы Хувийн нууцлалын бодлогын дагуу хийнэ. Холбогдох хуулиар зөвшөөрсөний дагуу уг гэрээг зөвшөөрч, программ хангамжийг суурилуулснаар, та өөрийн оршин суугаа улсад/түүнээс гадна мэдээллийг боловсруулж хадгадахыг зөвшөөрнө. Хэрвээ уг программ хангамжтай нэгтгэсэн тодорхой хувийн нууцлалын байгаа мөн уг программ хангамжийг (жишээлбэл, тодорхой программ хангамжийн хэрэглээнд) ашиглах үед харуулсан бол тухайн тодорхой хувийн нууцлалын бодлого дээрх заасан Epson-ы Хувийн Нууцлалын Бодлогыг орлоно.

18.Гуравдагч этгээдийн вебсайтууд.
УГ программ хангамжаас гипербичвэр юмуу бусад компьютерийн холбоосоор дамжуулан вебсайтуудад нэвтрэх эрх авч, гуравдагч талын хяналтгүй Epson-ы удирдаж, ажиллуулдаггүй тодорхой үйлчилгээг ашиглаж болно. Та тухайн гуравдагч талын сайтууд юмуу үйлчилгээ, түүний үнэн зөв байдал, бүрэн бүтэн байдал, хамаарах цаг хугацаа, хүчин төгөлдөр байдал, зохиогчийн эрхийг журмыг дагаж байгаа эсэх, хууль ёсны, ёс журамтай байдал, чанар юмуу бусад асуудлыг хариуцахгүй болохыг хүлээн зөвшөөрнө. Таныг гуравдагч талын вебсайтууд/үйлчилгээнд нэвтэрч ашиглах үед тэдгээр гуравдагч талын вебсайтууд/үйлчилгээнүүд өөр нөхцөлтэй байх ба та тэдгээр вебсайтууд/үйлчилгээнүүдийн нөхцлүүдийг хуулийн дагуу дагаж мөрдөнө. Гуравдагч талын вебсайтууд/үйлчилгээнд таныг нэвтэрч ашигласантай холбоотойгоор тухайн гуравдагч талын вебсайтууд/үйлчилгээний нөхцлүүдийг мөрдлөгө болгоно. Хэдийгээр Epson уг программ хангамжараа гуравдагч талын вебсайтууд/үйлчилгээг холбосон холбоосыг өгч болох ч тэр холбоос нь ийм вебсайт/үйлчилгээ, түүний агуулга, эзэмшигчид, үйлчилгээ үзүүлэгчидтэй холбоотой Epson-ы зөвшөөрөл, дэмжлэг, ивээн тэтгэлэг юмуу салбар биш болно. Epson энэ холбоосыг танд зөвхөн лавлагаа болгох зорилгоор өгнө. Үүний дагуу Epson тухайн вебсайтууд/үйлчилгээтэй ямар нэгэн байдлаар холбогдох илэрхийлэл гаргахгүй бөгөөд тухайн гуравдагч талын сайтууд юмуу үйлчилгээтэй холбоотой дэмжлэг үзүүлэхгүй. Epson тухайн вебсайтууд/үйлчилгээнээс олсон мэдээлэл, бүтээгдэхүүн, программ хангамжийг шалгахгүй учраас түүнтэй холбоотой ямар нэгэн төлөөлөл хийхгүй. Та тухайн вебсайтууд/үйлчилгээний агуулга юмуу үйл ажиллагааг хариуцахгүй учраас таны сонгосон зүйлүүд вирус, өт, Трожан морь, бусад төрлийн сүйтгэгч үгүй эсэхийг нягтлах урьдчилсан болгоомжлолтой байх нь таны үүрэг гэдгийг та зөвшөөрнө. Энэ программ хангамжаас таныг холбосон бусад вебсайтууд/үйлчилгээнд агуулгыг ашиглах хэмжээнд тодорхойлох үүрэг та өөрөө хариуцна.

(ХЭРВЭЭ ТА АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД БАЙРЛАДАГ БОЛ ДАРААХ 19-23-Р ХЭСЭГ ХАМААРНА)

19.Бэх худалдан авалт.
Хойд Америкт худалдан борлуулсан Epson принтерийн бүтээгдэхүүний хувьд уг программ хангамжийг Epson-оос бэх худалдан авах сонголтыг бас харуулдаг. Хэрвээ та худалдан авах товчлуурыг дарвал программ хангамж таны төхөөрөмжийг Epson-ы техник хангамжийн хуурцгийн төрөл ба бэхний түвшинг харуулж, Epson-оос онлайнаар худалдан авах солих бэхний хуурцгийн өнгө, бэлэн хуурцгийн хэмжээ, үнэ зэрэг таныг хуурцгийн тухай бусад мэдээллийг өгнө.

20.Татах шинэчлэлүүд.
Та Epson-ы интернет сайтаас бэлэн болсон тухай бүрт нь шинэчлэл ба сайжруулалтыг татаж авах боломжтой. Хэрвээ та уг программ хангамжийг суулгахыг зөвшөөрвөл, интернетээр мэдээлэл дамжуулах, цуглуулах, ашиглах үйлдлийг Epson-ы өнгөрсөн ба одоогийн Хувийн Нууцлалын Бодлогын дагуу гүйцэтгэх бөгөөд уг программ хангамжийг суурилуулснаар тухайн үйл ажиллагааг тэр өнгөрсөн ба одоогийн Хувийн Нууцлалын Бодлогын дагуу гүйцэтгэхийг та зөвшөөрнө.

21.Epson Бүртгэл ба Сурталчилгааны зурвасууд.
Мөн хэрвээ та уг программ хангамжийг суулгаж, өөрийн Epson техник хангамжийг Epson-д бүртгүүлж, Epson дэлгүүрт бүртгэл үүсгэж, ийнхүү хэрэглэхийг зөвшөөрснөөр уг программ хангамжийг суулгаж, Epson техник хангамжийг Epson-д бүртгүүлж, Epson дэлгүүрт бүртгэл үүсгэхтэй холбоотойгоор хувийн мэдээлэл болон хувь хүнийг үл тодорхойлох мэдээллээс бүрдсэн цуглуулсан мэдээллээ нэгтгэж, ийнхүү нэгтгэсэн мэдээллийг Epson-ы урамшуулал юмуу үйлчилгээний мэдээллийг илгээхэд ашигладаг. Хэрвээ та Epson-ы техник хангамжийн тухай мэдээллийг илгээхийг хүсэхгүй, урамшуулал юмуу үйлчилгээний мэдээллийг хүлээн авахгүй байхыг хүсвэл, та драйвер дотроос Ажиглалтын Тохируулгуудаас Виндовс системд эдгээр онцлогуудыг идэвхгүй болгох боломжтой. Mac үйлдлийн системд та “Epson Customer Research Participation” болон “Low Ink Reminder” программ хангамжийг устгаснаар эдгээр онцлогуудыг идэвхгүй болгож болно.

22.МАРГААН, ШҮҮХЭД ХАМТРАН ГОМДОЛ ГАРГАХ ЮМУУ АРБИТРЫН ШҮҮХЭД ХАНДАХ ТАНЫ ЭРХИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ

22.1Маргаан.
Энэ 22-р хэсгийн нөхцлүүд та болон Epson-ы хоорондох бүх маргаанд хамаарна. "Маргаан" хэмээх нэр томъёо нь хуулиар зөвшөөрсөн өргөн хүрээг хамарсан утгатай бөгөөд энэхүү гэрээ, программ хангамж, Epson техник хангамж, гэрээ, баталгаа, санаатай хууран мэхлэлт, залилан, маргааны гэм хорын нэхэмжлэл, олон улсын маргааны гэм хорын нэхэмжлэл, дүрэм, журам, тогтоол, бусад хууль ёсны эсвэл түүнтэй тэнцэх үндэслэлээр та болон Epson-той холбоотой бусад харилцаатай холбогдон, та болон Epson-ы хоорондын маргаан, нэхэмжлэл, зөрчил, үйл ажиллагааг хэлнэ. “МАРГААН” НЬ IP НЭХЭМЖЛЭЛИЙГ ОРУУЛААГҮЙ, илүү тодруулбал, (a) худалдааны тэмдгийн зөрчил юмуу сулруулалт, (b) патентийн зөрчил, (c) зохиогчийн эрхийн зөрчил юмуу буруугаар ашиглах, юмуу (d) худалдааны нууцыг ашиглан шамшигдуулах (“IP Нэхэмжлэл”)-ийн эсрэг нэхэмжлэл буюу арга хэмжээ авах шалтгаан. Хэдий тйим боловч та болон Epson 22.6-р хэсэгт заасанчлан арбитрч биш шүүхээс нэхэмжлэл юмуу шүүх ажиллагааны шалтгааныг IP Нэхэмжлэл гэж үзэхийг зөвшөөрнө.

22.2Заавал дагаж мөрдөх арбитрын шийдвэр.
Та болон Epson энэхүү гэрээний дагуу заавал дагаж мөрдөх арбитрын шийдвэрээр бүх маргааныг шийдвэрлэхийг зөвшөөрнө. АРБИТР ГЭДЭГ НЬ ШҮҮГЧ ЮМУУ ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД ШҮҮХЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАЛТГААНЫГ ХЭЛНЭ. Энэхүү гэрээний дагуу заавал биелүүлэх арбитрын шийдвэрийг үндэсний хэмжээнд танигдсан арбитрын байгууллага болох JAMS өөрийн дүрэм журмын дагуу хэрэглэгчтэй холбоотой маргааныг оролцогч, арбитрын шүүхэд хамтран гомдол гаргах журмыг хасаад (fилүү дэлгэрэнгүйг доорх 22.6 хэсгээс үз) хариуцан зохицуулна. Та болон Epson дараах үндэслэлээр энэхүү гэрээг цуцлахаас хамгаална (a) Холбооны Арбитрын тухай Акт (9 U.S.C. §1, et seq.) энэ 22-р хэсгийн тйлбар болон хэрэгжүүлэлтийг удирдана (b) энэхүү гэрээ муж хоорондын арилжааны харилцааг мөнхжүүлсэн (c) энэ 22-р хэсэг.

22.3Арбитрын шүүхийн өмнөх үе шатууд ба мэдэгдэл.
Нэхэмжлэлээ арбитрт ирүүлэхээс өмнө жар (60) хоногт та болон Epson маргааныг албан бусаар шийдвэрлэхийг эрмэлзэхээ зөвшөөрнө. Хэрвээ жар (60) хоногт багтаан та болон Epson маргааныг шийдвэрлэх зөвшилцөлд хүрэхгүй бол та юмуу эсвэл Epson арбитрын ажиллагааг эхлүүлнэ. Epson -д хандсан мэдэгдлийг дараах хаягаар хүргүүлнэ: Epson America, Inc., ХЭНД: Хууль Зүйн Хэлтэс, 3131 Katella Ave. Los Alamitos, CA 90720 (“Epson-ы хаяг” гэх). Танд өгөх маргааны мэдэгдлийг таны Epson-д өгсөн хамгийн сүүлийн хяаг руу илгээнэ. Ийм учраас та хаягийн өөрчлөлтөө EAILegal@ea.epson.com руу цахим шуудангаар илгээх юмуу Epson-ы дээрх хаяг руу бичгээр ирүүлэн мэдэгдэх нь чухал. Маргааны мэдэгдэлд илгээгчийн нэр, хачг, холбоо барих мэдээлэл, маргаан үүсгэсэн баримт болон хүссэн нөхөн төлбөрийг (цаашид “Маргааны мэдэгдэл” гэх) багтаасан байна. Маргааны мэдэгдлийг хүлээн авснаас хойш, Epson та хоёр арбитрын шүүх ажиллагаа эхлэхээс өмнө Маргааныг шийдвэрлэх итгэлцлийн үйлдлийг зөвшөөрнө.

22.4Шүүхэд жижиг нэхэмжлэл гаргах.
Дээр дурьдсанаас гадна, шүүх ажиллагааг тухайн шүүхийн харъяанд эсвэл тухайн шүүхэд хамаарч байгаа бол та хувь хүнтэй холбоотой жижиг асуудлаар өөрийн муж юмуу харъяан шүүхдээ нэхэмжлэл гаргаж болно.

22.5ШҮҮХЭД ХАМТРАН ГОМДОЛ ГАРГАХ ЮМУУ АРБИТРЫН ШҮҮХЭД ХАНДАХ ТАНЫ ЭРХИЙГ ТАТГАЛЗАХ.
ТА БОЛОН EPSON НӨГӨӨ ТАЛЫНХАА ЭСРЭГ МАРГААНЫГ ЗӨВХӨН ХУВЬ ХҮНИЙ ЖУРМААР ГАРГАХ БӨГӨӨД ХОЛБООНЫ ЮМУУ МУЖИЙН ШҮҮХЭД ХАМТРАН ГОМДОЛ ГАРГАХ, АРБИТРЫН ШҮҮХЭД ХАМТРАН ГОМДОЛ ГАРГАХААР ХЯЗГААРЛАЛГҮЙ АЛИВАА ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ ЮМУУ ТӨЛӨӨЛЛӨӨР ДАМЖУУЛАН ШҮҮХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ НЭХЭМЖЛЭГЧ ЮМУУ ХАМТРАН ГОМДОЛ ГАРГАГЧ БОЛОХГҮЙ. ШҮҮХЭД ХАМТРАН ГОМДОЛ ГАРГАХ ЮМУУ АРБИТРЫН ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ, БУСАД ТӨРЛИЙН ШҮҮХ АЖИЛЛАГААНД ӨӨР ХЭН НЭГНИЙГ ТӨЛӨӨЛҮҮЛЭН ОРОЛЦУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ҮҮНИЙ ДАГУУ ЭНЭ ХЭСЭГТ ЗААСАН АРБИТРЫН ШҮҮХИЙН ЖУРМЫН ДАГУУ АРБИТРЧ АРБИТРЫН ШҮҮХ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ ТАЛУУДААС БИЧГЭЭР ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙГЭЭР НЭГЭЭС ОЛОН ТАЛЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ НЭГТГЭХ ЮМУУ ХАМТАТГАХГҮЙ.

22.6Арбитрын журам.
Хэрвээ та юмуу Epson арбитрын ажиллагаа эхлүүлбэл, тухайн арбитрыг уг арбитрын нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр байсан JAMS-ийн журмын дагуу зохицуулах бөгөөд үүнд (“JAMS Дүрэм”), http://www.jamsadr.com сайтад байх ба 1-800-352-5267 дугаарын утсаар авч болох ба энэхүү гэрээнд заасан журмын дагуу хамтран гомдол гаргах юмуу төлөөлүүлэн гомдол гарга арбитрын ажиллагааг зөвшөөрсөн дүрмүүдийг хассан. Бүх маргааныг нэг төвийг сахисан арбитрч шийдэх бөгөөд хоёр тал арбитрчийг сонгон шалгаруулахад ижил боломжтой байна. Арбитрч нь энэхүү гэрээний нөхцлүүдийг дагаж мөрдөнө. Аль нэг холбооны, мужийн, орон нутгийн, төлөөллийн бус арбитрч нь энэхүү гэрээний бүх ба хэсэгчилсэн хэсгүүдийг хүчин төгөлдөр бус, хүчингүй болох тухайн нэхэмжлэл зэрэг энэхүү гэрээг тайлбарлах, хэрэглэж болох, хэрэгжүүлж болох, бүрдэлтэй холбоотой үүсэн бүх маргааныг шийдвэрлэх онцгой эрхтэй байна. Хэдий тийм боловч тухайн арбитрчид өргөн хүрээний төлөөлөх эрхэд шүүхээс дээрх 22.1-р хэсэгт "Маргаан" гэсэн нэр томъёоноос хасагдсан IP нэхэмжлэлийн нэхэмжлэл юмуу хамтран гомдол гаргах эсэх хязгаарлагдмал асуултыг тодорхойлно. Арбитрч нь хуулийн дагуу юмуу шударгаар шүүгдэхэд ямар нэгэн арга хэмжээ байгаа эсэхийг зөвшөөрөх эрхтэй байна. Арбитрч шүүхийн гаргаж болох ижил хэмжээний хохирлыг гаргах бөгөөд арга хэмжээ авахыг хүссэн хувь хүний хүсэлд нийцсэн тунхаглалын юмуу хориглосон арга хэмжээ авах ба зөвхөн гуравдагч этгээдийн хувь хүний нэхэмжлэлээр баталгаажсан арга хэмжээг авах шаардлагатай болно. Зарим тохиолдолд арбитрын зардал нь шүүн шийдвэрлэх зардлаас хэтрэх бөгөөд илрүүлэлт шүүхийг бодвол арбитрт илүү хязгаарлагдмал байж болно. Арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх шаардлагатай бөгөөд эрх бүхий харъяаллын шүүхийн шийдвэр гэж үзэж болно.
Та арбитрын шүүхийн сонсголд утсаар холбогдон оролцох боломжтой. Утсаар явуулахгүй арбитрын сонсголыг таны оршин суугаа үндсэн харъяаны тохирох байршилд юмуу таны саналын дагуу Калифорни мужийн Оранж каунтид хийнэ.

a) Арбитрын шүүх ажиллагааг эхлүүлэх.
Хэрвээ та юмуу эсвэл Epson маргааныг арбитрын шүүхээр шийдүүлэх бол хоср тал дараах журмыг зөвшөөрнө. Үүнд:
(i) Арбитрын шүүхэд бичгээр шаардлага гаргана. Энэ шаардлагад тухайн маргааны тодорхойлолт, барагдуулахыг хүссэн хохирлын хэмжээг багтаасан байна. Та Арбитрын шаардлагын хуулбарыг http://www.jamsadr.com (“Арбитрын шаардлага” гэх) хуудаснаас олж үзээрэй.

(ii) Арбитрын шаардлагын гурван хувийг зохих хураамжийн хамтаар дараах хаягаар илгээнэ үү: JAMS, 500 North State College Blvd., Suite 600 Orange, CA 92868, U.S.A.

(iii) Арбитрын шаардлагын хуулбарыг гуравдагч этгээд (Маргааны мэдэгдлийн хаягтай ижил) юмуу өөрөөр талуудын зөвшөөрсөн бусад этгээдэд илгээнэ.
b) Сонсголын формат.
Арбитрын шүүх ажиллагааны үед маргаан шийдвэрлэх саналын дүнг та юмуу Epson-ы эрхтэй мөнгөн дүнг арбитрч тодорхойлох хүртэл ил болгохгүй. Маргаантай холбоотой давуу бус эрхийн мэдээллийн олох юмуу солилцохыг арбитрын ажиллагааны үед зөвшөөрч болно.
c) Арбитрын хураамж.
Epson эсвэл (шаардлагатай бол) энэхүү гэрээний заалтын дагуу (таны юмуу Epson-ы эхлүүлсэн) JAMS бүх материал, арбитрын хураамжийг танд нөхөн төлнө.
d) Таны талд гарсан шийдвэр.
Та эсвэл Epson өмгөөлөгчийн хураамж ба зардлыг оруулаагүй $75,000 юмуу түүнээс бага хэмжээний хохиролтой маргаанд, Epson-ы гаргасан сүүлийн саналаас их дүнтэйгээр арбитрч таны талд шийдвэр гаргасан бол маргааныг шийдвэрлэхийн тулд, Epson: (i) ямар ч их байсан танд $1,000 юмуу шийдвэрт заасан мөнгийг төлөх; (ii) зүй ёсны дагуу өмгөөлөгчийн хураамжийг хоёр нугалж төлөх; and (iii) маргааныг арбитрт мөрдөн шалгасан, бэлдсэн, хөөцөлдсөний төлөө таны өмгөөлөгчид нэмэгдсэн (үүнд мэргэжилтэний хураамж ба зардал) зардлыг танд нөхөн төлөх. Та болон Epson-ны зүгээс бичгээр зөвшөөрөөгүй бол тухайн арбитрч 22.6d) хэсгийн дагуу Epson-ы төлсөн хураамж, зардал, төлбөрийн хэмжээг тодорхойлно.
e) Өмгөөлөгчийн төлбөр.
Epson энэхүү гэрээний дагуу үүссэн маргаантай холбоотойгоор эхлүүлсэн өөрийн өмгөөлөгчийн зардал болон арбитрын зардлыг эрэлхийлэхгүй. Дээрх 22.6(d) хэсэг заасан өмгөөлөгчийн хөлс ба зардлын талаарх таны эрх холбогдох хууль тогтоомжийн дагуу өмгөөлөгчийн хөлс ба зардлыг төлөх таны эрхийг хязгаарлахгүй ч арбитрч өмгөөлөгчийн хөлс ба зардлыг давхардуулан олгох шийдвэр гаргахгүй.

22.7Оролцохоос татгалзах.
Та энэхүү гэрээг (үүнд уг программ хангамж, Epson-ы техник хангамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний бусад хэрэглээгээр хязгаарлалгүй) зөвшөөрснөөс хойш гуч (30) хоногийн дотор багтаан энэхүү 22 хэсэгт заасан (i) өөрийн нэр, (ii) өөрийн шуудангийн хаяг, (iii) эцсийн, заавал мөрдөх иргэний арбитрын ажиллагаанд оролцохоос татгалзах, шүүхэд хамтран гомдол гаргахаас чөлөөлөгдөх, төлөөллийн шүүх ажиллагаанд оролцохоос татгалзах хүсэлтээ Epson-ы хаяг руу бичгээр илгээн эцсийн, заавал мөрдөх иргэний арбитрын ажиллагаанд оролцохоос татгалзах, шүүхэд хамтран гомдол гаргахаас чөлөөлөгдөх, төлөөллийн шүүх ажиллагаанд оролцохоос татгалзахыг (өөрийгөө оролцуулахгүй байх) сонгож болно. Дээр заасан ажиллагаанд оролцохоос татгалзсан тохиолдолд шүүх таслах ажиллагааны өмнөх мэдэгдэл өгөх шаардлага зэрэг бусад бүх нөхцлүүд хамаарна.

22.822-р хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах.
Энэхүү гэрээний зүйл заалт зөрчилдсөн ч та болон Epson цаашид энэхүү гэрээний маргаан шийдвэрлэх журам болон хамтран гомдол гаргахаас чөлөөлөгдөх заалтанд (Epson-ы хаяг өөрчлөгдөхөөс өөр) өөрчлөлт оруулах бол Epson тухайн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн зөвшөөрөл авахыг зөвшөөрнө. Хэрвээ та тухайн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн зөвшөөрөл авахыг зөвшөөрөхгүй бол 22 хэсгийн (эсвэл 22.7-р хэсэгт заасны дагуу маргаан шийдвэрлэх, энэхүү гэрээнд эхлээд зөвшөөрсөн үед тухай бүрд хасагдахыг сонгосо бол) хэлний дагуу талуудын хоорондын маргааныг арбитраар шийдвэрлэхийг зөвшөөрч байна.

22.9Гэрээг хэсэгчлэн хүчингүй болгох.
Хэрвээ энэ 22 хэсгийн аль нэг заалт хэрэгжих боломжгүй болсон бол тухайн заалтыг таслан авч уг гэрээний үлдсэн зүйл заалтыг бүрэн хүчин төгөлдөр мөрдөнө. Дээр дурьдсан заалт 22.5 хэсэгт заасан шүүхэд хамтран гомдол гаргах юмуу төлөөллийн үйлдлийн хоригт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл энэ 22.5 хэсэг хэрэгжих боломжгүй болсон бол энэ хэсэг 22 бүхэлдээ (харин зөвхөн 22 хэсэг) цуцлагдаж хүчингүй болно.

23.Нью Жерсигийн оршин суугчийн хувьд.
ЭНЭХҮҮ ГЭРЭЭНД ЗААСАН НӨХЦЛҮҮДЭЭС ГАДНА 7 ЮМУУ 8-Р ЗҮЙЛИЙГ НЬЮ ЖЕРСИГИЙН ХУУЛИЙН ДАГУУ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ, ХҮЧИНГҮЙ, ТОХИРОХГҮЙ БОЛБОЛ, ТУХАЙН ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХГҮЙ БӨГӨӨД ГЭРЭЭНИЙ ҮЛДСЭН ЗҮЙЛ ЗААЛТ НЬ ТАЛУУДАД ИЖИЛ ХЭВЭЭР ҮЙЛЧИЛНЭ. ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ ЗҮЙЛ ЗААЛТААС ГАДНА, ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ ХААНА НЬ Ч ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭ, БАТАЛГАА, МЭДЭГДЛИЙН АКТЫН ДАГУУ ТАНД ОЛГОГДСОН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЗОРИЛГОГҮЙ БӨГӨӨД ИЙНХҮҮ ТАЙЛБАРЛАХГҮЙ.

ХЭРЭВ ТА АВСТРАЛИД БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАЖ АВЧ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЭНЭХҮҮ БАРИМТ БИЧГИЙН 24-36-Р БҮЛГИЙН ЗААЛТУУД ТАНД ХАМААРАХ БОЛНО (ЭДГЭЭР ХЭСГИЙН ЗААЛТУУД НЬ ХЭЗЭЭ ХЭРХЭН ҮЙЛЧЛЭХ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 25 БА 28 ДУГААР ХЭСГҮҮДЭЭС ХАРНА УУ)

24.Тодорхойлолтууд.
Энэхүү Гэрээний 24-36-р хэсгүүдийн дараах зорилгыг хангах үүднээс Австралийн Хэрэглэгчийн тухай хууль нь 2010 оны Өрсөлдөөн ба Хэрэглэгчийн тухай хуулийн 2-р жагсаалт (Улс) гэсэн утга болно.

25.Хэрэглэгчийн хувьд бүтээгдэхүүнийг худалдан авах.
Хэрэв та хувь хүн, аж ахуйн нэгж эсвэл ямар ч хэмжээтэй аж ахуйн бусад нэгжүүдийг хамрах боломжтой Австралийн Хэрэглэгчийн тухай хуулийн хүрээнд Австрали улсад програм хангамжийг хэрэглэгчийн хувьд худалдан авбал тус Гэрээ нь доорхи 26 ба 27 дугаар Хэсгүүдээр зохицуулагдана.

26.Австралийн Хэрэглэгчийн тухай хууль.
Хэрэв Австралийн Хэрэглэгчийн тухай хуулийн дагуу таны эзэмшиж болох аливаа эрх, хязгаарлагдмал эрхийг хуулийн дагуу хасч, хязгаарлаж, өөрчлөх боломжгүй тохиолдолд энэхүү Гэрээний аль ч зүйл нь тэрхүү эрх, хязгаарлагдмал эрхийг хасах, хязгаарлах буюу өөрчлөх заалтгүй болно.

Энэхүү Гэрээнд харшлах зүйлийг үл харгалзан, хэрэв та Epson-оос хэрэглэгчийн хувьд бараа, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд эдгээр нь Австралийн Хэрэглэгчийн тухай хуулийн дагуу хуульд заасан баталгаатай ирэх бөгөөд энэхүү Гэрээний аливаа нөхцөлөөр тус баталгаа нь хасагдаагүй байна.
Хуулинд заасан баталгаанд (аливаа хязгаарлалтгүйгээр) дараахь зүйлс багтана. Үүнд:

Бараа нь хүлээн зөвшөөрөгдсөн чанарыг хангасан байх ёстой бөгөөд энэ нь:
-Аюулгүй байх;
-Согог доголдолгүй байх;
-Гадаад үзэмж, дуусгавар болгосон байдлын хувьд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх;
-Ердийн нөхцөлд хийж болохоор хүлээгдэж буй үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой байх;
-Аливаа үзүүлэнгийн загвар буюу дээж загвартай ижил байх;
-Epson-ийн зүгээс танд танилцуулсан анхны тэрхүү зориулалтаар ашиглахад нийцсэн байх;
-Epson-оос өгсөн барааны тухай тайлбар болон үзүүлэлттэй таарч тохирч байх; ба
-Таныг худалдан авалт хийх үед Epson-оос олгосон бүтээгдэхүүний ажиллагаа, нөхцөл болон чанарын аливаа илэрхийлсэн баталгааг хангаж байх.
Epson-оос үзүүлж буй үйлчилгээнүүд нь:
-Зохих засвар үйлчилгээ, ур чадвар буюу техникийн мэдлэгээр хангагдсан байх;
-Зориулалтдаа тохирсон байх эсвэл тохиролцсон үр дүнг өгдөг байх; ба
-Дуусгах хугацаа тусгайлан тохиролцоогүй боломжит ойрын хугацаанд нийлүүлэх боломжтой байх.
Хэрэв Epson нь Австралийн Хэрэглэгчийн тухай хуулийн хүрээнд танд хамаарах хэрэглэгчийн баталгааг биелүүлж мөрдөөгүй тохиолдолд та Австралийн Хэрэглэгчийн тухай хуульд заасан арга хэмжээг авах эрхтэй байна.

27.Баталгаа болон Авах Арга Хэмжээнээс Татгалзах нь.
7 дугаар Хэсэг нь танд үйлчлэхгүй. Харин тухайн хэсгийн оронд доорх хэсэг нь танд хамааралтай зохицуулалт болно. Үүнд:

EPSON-ЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД НЬ АВСТРАЛИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЗААВАЛ ДАГАЛДАХ БАТАЛГААТАЙ ИРДЭГ. ТА ТОМООХОН ЭВДРЭЛ ГЭМТЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СОЛИУЛАХ БУЮУ ТӨЛБӨРӨӨ БУЦААН АВАХ, БУСАД ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР УРЬДЧИЛАН ТААМАГЛАЖ БОЛОХУЙЦ АЛДАГДАО, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ БАЙНА. ХЭРЭВ БАРАА НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЧАНАРЫГ ХАНГААГҮЙ, ДОГОЛДОЛ НЬ ТОМООХОН ЭВДРЭЛ БИШ БАЙГАА ТОХИОЛДОЛД ТА БАРААГАА ЗАСУУЛАХ БУЮУ СОЛИУЛАХ ЭРХТЭЙ БАЙНА.

АВСТРАЛИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ТАНЫ ЭЗЭМШИЖ БОЛОХ АЛИВАА ЭРХ, ХЯЗГААРЛАГДМАЛ ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ХАСЧ, ХЯЗГААРЛАЖ, ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ ТОХИОЛДОЛД ЭНЭХҮҮ ЗҮЙЛИЙН АЛЬ Ч ХЭСЭГ НЬ ТЭРХҮҮ ЭРХ, ХЯЗГААРЛАГДМАЛ ЭРХИЙГ ХАСАХ, ХЯЗГААРЛАХ БУЮУ ӨӨРЧЛӨХ УТГА АГУУЛААГҮЙ БОЛНО: (1) ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ “ОДОО БАЙГАА” БАЙДЛААР НЬ НИЙЛҮҮЛЭХ БА БӨГӨӨД ҮҮНД ЯМАР Ч ТӨРЛИЙН ЯМАР Ч БАТАЛГАА ДАГАЛДАХГҮЙ БОЛНО; (2) EPSON БОЛОН ТҮҮНИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧИД НЬ ТУС ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ АШИГЛАСНААР ТАНЫ АВЧ БОЛОХУЙЦ ГҮЙЦЭТГЭЛ ЭСВЭЛ ҮР ДҮНД БАТАЛГАА ӨГӨХГҮЙ БӨГӨӨД ӨГӨХ БОЛОМЖГҮЙ БАЙНА; (3) Epson нь програм хангамжийн ажиллагаа нь тасалдалгүй, алдаагүй, вирус болон бусад хортой бүрэлдэхүүн хэсэг, эмзэг байдлаас ангид байхад баталгаа өгөхгүй, буюу програм хангамжийн функцууд нь таны хэрэгцээ, шаардлагад нийцэх эсэхэд баталгаа гаргахгүй болно; (4) Epson нь өөрийн боломжит хяналтаас гадуурх шалтгааны улмаас гүйцэтгэлийн саатал, эсвэл ажиллагааны тасалдал зэрэг байдлын хариуцлагыг хүлээхгүй болно; ба (5) EPSON НЬ ЗӨРЧИЛГҮЙ, ХУДАЛДААЛАХ БОЛОМЖТОЙ, ТОДОРХОЙ ЗОРИУЛАЛТАД НИЙЦЭХ БҮХ БАТАЛГААГ БАГТААСАН БОЛОВЧ ТЭДГЭЭРЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙГЭЭР ИЛЭРХИЙЛСЭН БУЮУ ТУХАЙН УТГААР ОЙЛГОСОН БҮХИЙ Л ТӨРЛИЙН БАТАЛГААГ ӨГӨХГҮЙ БОЛНО.

28.Хэрэглэгч эсвэл Жижиг Бизнесийн Гэрээний дагуу бүтээгдэхүүнийг худалдан авах нь.
Хэрэв Та:

(a) Хувь хүн бөгөөд энэүү программ хангамжийг бүхэлд нь буюу ихэнхи хэсгийг нь хувийн, ахуйн болон ахуйн хэрэглээ, хэрэгцээнд зориулан худалдаж авсан; буюу
(b) Энэхүү гэрээ нь жижиг бизнесийн гэрээ хэлбэрээр хийгдсэн бол (энэхүү нэр томъёог Австралийн Хэрэглэгчийн тухай хуульд үе үе тодорхойлсон байдаг болно),

доорхи 29-36 дугаарх Хэсгүүдийн зохицуулалт нь танд хамаарах болно.

29.Хариуцлагын Хязгаарлалт.
8 дугаар Хэсэг нь танд үйлчлэхгүй. Харин тухайн хэсгийн оронд доорх хэсэг нь танд хамааралтай зохицуулалт болно. Үүнд:

25 дугаар Хэсэгт заасны дагуу, ТАЛ БОЛОН ТҮҮНИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧИД НЬ ГЭРЭЭНИЙ ДАГУУ ЭСВЭЛ ГЭРЭЭНИЙ ЭРХИЙГ УРВУУЛАН АШИГЛАСАН (ҮҮНД ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛЫГ ОРОЛЦУУЛАН), ЗӨРЧИЛ, ХАТУУ ХАРИУЦЛАГА, БАТАЛГААГ ЗӨРЧСӨН, ХУДАЛ ТӨЛӨӨЛСӨН, БИЗНЕСИЙН АШИГ АЛДАГДАХ, БИЗНЕСИЙН ТАСАЛДАЛ ҮҮСЭХ, БИЗНЕСИЙН МЭДЭЭЛЭЛ АЛДАГДСАНЫ УЛМААС УЧИРСАН ХОХИРОЛ, ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ АШИГЛАХ БУЮУ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙДЛААС ҮҮССЭН, ЭСХҮЛ ЭНЭХҮҮ ГЭРЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ САНХҮҮГИЙН БУСАД АЛДАГДАЛ, ХЭДИЙГЭЭР ТУХАЙН ТАЛД ЭСВЭЛ ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ИЙМ ХОХИРОЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ТАЛААР УРЬДЧИЛАН МЭДЭГДЭЖ ЗӨВЛӨСӨН БОЛОВЧ ЭСВЭЛ БУСАД БАЙДЛААР ҮҮССЭН АЛИВАА ШУУД БУС, ОНЦГОЙ, САНАМСАРГҮЙ БОЛОН ҮР ДАГАВАРТ БАЙДАЛД, МӨН ЭДГЭЭРИЙГ ОРОЛЦУУЛАХ БОЛОВЧ ЭДГЭЭРЭЭР ХЯЗГАРЛАГДАХГҮЙГЭЭР УЧИРСАН ХОХИРЛЫН ХАРИУЦЛАГЫГ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО.

30.Лицензийн Олголт.
1-р хэсэгт (Лиценз олголт) заасан Epson-д нөхөн төлбөр олгох үүрэг нь Танд хамаарахгүй болно. Та програм хангамжийг ашиглахыг зөвшөөрсөн бусад хэрэглэгчдийн аливаа үйлдэл, эс үйлдэхүйд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй мэт хариуцлага хүлээх болохоо мэдэгдэн, хүлээн зөвшөөрсөн байна.

31.Хувилбарын Шинэчлэл ба Сайжруулалт.
2 дугаар Хэсэг (Хувилбарын Шинэчлэл ба Сайжруулалт)-т заасны дагуу Epson нь програм хангамжийг автоматаар шинэчилж байх боловч, (алдаа засвар, засварууд, шинэчлэлтүүд, нэмэлт эсвэл сайжруулсан функцууд, залгаас болон шинэ хувилбаруудын үр дүнд) програм хангамжийн материаллаг шинж чанарыг прорам хангамжид өөрчлөх, зогсоох, хассан бөгөөд эдгээр нь танд бага зэрэг сөрөг нөлөө үзүүлж буйг нотолж харуулж чадах тохиолдолд Та Epson-д ямар ч хариуцлага хүлээхгүйгээр энэхүү Гэрээг бичгээр мэдэгдэж цуцлах боломжтой байна.

32.Нэгдмэл Гэрээ.
11 дүгээр хэсэг (Нэгдмэл Гэрээ) нь танд хамааралгүй болно.

33.Тусгаар Байдал; Нэмэлт Өөрчлөлтүүд.
Энэхүү Гэрээг зөвхөн бичгээр үйлдэж, гарын үсэг зурснаар өөрчлөлт оруулах боломжтой, буюу Epson-ын эрх бүхий төлөөлөгч болон Таны эрх бүхий төлөөлөгчид бичгээр үйлдэж гарын үсэг зурснаар өөрчлөлт оруулах боломжтой байна.

34. Нөхөн Олговор.
14 дүгээр Хэсэг (Нөхөн Олговор) нь танд хамааралгүй болно.

35.Гэрээг Цуцлах нь.
15 дугаар Хэсэг (Гэрээг Цуцлах нь) танд хамааралгүй болно. Харин тухайн хэсгийн оронд доорх хэсэг нь танд хамааралтай зохицуулалт болно. Үүнд:

Талуудын бусад эрхийг зөрчих буюу хөндөлгүйгээр, аль ч Тал нь нөгөө Тал нь энэхүү гэрээг дагаж мөрдөөгүй тохиолдолд нөгөө Талдаа урьдчилан мэдэгдсэнээр энэхүү гэрээг цуцлах боломжтой байна. Гэрээг цуцалснаар Та програм хангмжийн ашиглалтыг зогсоож, түүний бүх хуулбарыг нэн даруй устгах ёстой байна.

36.Гэрээ Байгуулах Чадамж ба Эрх Мэдэл.
16 дугаар Хэсэг (Гэрээ Байгуулах Чадамж ба Эрх Мэдэл)-т тусгагдсан Таны төлөөлөлд нэмэлтээр Epson нь энэхүү Гэрээг байгуулахад шаардлагатай бүхий л эрх мэдлийг эзэмшиж буйгаа илэрхийлсэн байна.

2023